Зөвлөх үйлчилгээ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
MHRI - Хүний нөөцийн үнэлгээний төв
-2020 / 04 / 26
Хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, тухайн салбарт амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул хүн өөрийгөө таньж мэдэн өөрийн сонирхолд тохирсон мэргэжлийг сонгох хэрэгтэй.
-2020 / 04 / 20
Удирдагч хүний зан төлөв нь түүний үнэт зүйлс, далд үзэл, илүүд үздэг орчин нөхцөл төдийгүй ямар нэг нөхцөл байдалд ажилтнуудтайгаа харилцаж ажил үүрэг гүйцэтгэж буй арга барил, шийдвэр гаргах арга барил гэх мэт маш өргөн хүрээнд манлайлалд нөлөөлж байдаг. Тиймээс удирдагч хүний зан төлвийг таньж мэдэж авах нь манлайллын хувьд маш чухал юм.
-2020 / 04 / 20
Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ.
-2020 / 04 / 20
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм
-2020 / 04 / 19
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
-2020 / 03 / 25
Байгууллагад чадварлаг хүнээс гадна үр дүнтэй баг/хамт олныг бий болгож, хөгжүүлэх нь маш чухал асуудлын нэг. Тэгвэл Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо нь / RPT: Role & Personality Test/ багийн гүйцэтгэлтэй холбоотой зан төлвийн 5 онцлог болон багийн дотоод үүргүүдийн талаарх профайлыг үзүүлнэ.
-2020 / 03 / 25
Маш олон байгууллага шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Зан төлөв сайтай хүн” авна гэдэг боловч сайн зан төлөв гэж юу болох талаар маш хийсвэр ойлголттой байх тохиолдол их байдаг.
-2020 / 03 / 24
Баг уян хатан ажиллагаатай байснаар хамтын хүчээр үүрэг даалгавараа бүрэн биелүүлэх, нөхцөл байдал өөрчлөгдсөн ч шуурхай арга хэмжээ авах, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж хамтын хүчин чармайлтыг бий болгох зэрэгт нэн тустай.
-2020 / 03 / 24
Монголын Хүний Нөөцийн Институтийн албан түнш - Talent Assessment Institute нь БНСУ төдийгүй Азид хүчин төгөлдөр, шударга эрх тэгш сонгон шалгаруулалтын тогтолцоог бий болгоход тестийн хэрэглээг өргөн нэвтрүүлэх зорилго бүхий байгууллага юм.
HR Фото